Д.Хаянхярваа гишүүн ээ, Ж.Бат-Эрдэнэ сайд аа...

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил эхэллээ хэмээн Ж.Эрдэнэбатын Засгийн газрынхан тууз хайчилж байсан цаг нь өнгөрсөн жил. 1970-аад онд баригдсан замыг шинэчлэн нэгдүгээр зэрэглэлийн болгож, 2018 онд ашиглалтад оруулна гэсэн ч өнөөдөр зам бус там болж, тийш чиглэсэн бүхнийг зовоож байна.
Тиймдээ ч иргэд Дарханы замд цуглаан хийж, эсэргүүцэл илэрхийлж. Ингэхдээ Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нарын нэрийг цохож, олон олон хүний амь эрсдэж, эд хөрөнгөөр хохирч буйг харуулав.
Ёсоор бол Дарханы зам өдийд дөрвөн эгнээтэй, 12 төмөр бетон гүүр, 2 тунел, түр зогсоолын талбай, гадаргуугын ус зайлуулах, урсгал залах байгууламжтай нэгдүгээр зэргийн зам болох байв. Гэвч Засгийн газраас концессыг нь цуцалж, “илүү гоё” болгоно гэснээс үүдэн тус зам энэ зуныг ийм байдалтай өнгөрөөх нь ээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ