НӨАТ: 10 сая төгрөгийн азтангууд тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр /2018.07.22/ явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны зургаадугаар сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулсан юм. Энэ удаад супер шагнал 75 сая төгрөг байсан бөгөөд шагналын эзэн тодорсонгүй.
Уг тохирлоор:
- 50 мянган төгрөгийн азтан 18,590
- 200 мянган төгрөгийн азтан 1,872
- Нэг сая төгрөгийн азтан 188
- 5 сая төгрөгийн азтан 16
- 10 сая төгрөгийн 3 азтан тодорлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ