Нүхэн гарц цахилгаангүй болжээ
2018-07-23

 

МУБИС-ийн буудлын дэргэдэх нүхэн гарцны цахилгааныг хязгаарлажээ. Цахилгааныг хязгаарласан шалтгаан нь сүүлийн өдрүүдэд орж байгаа усархаг борооноос болоод  иргэдэд учирч болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс хязгаарласан аж. Хүний хөл хөдөлгөөн тасардаггүй энэхүү газар тоггүй болсон нь иргэдэд төдийгүй наймаа эрхлэгчдэд бэрхшээлтэй  байна. Нүхэн гарцанд суудаг наймаачдын хэлсэнээр “…цахилгаангүй байгаа нь наймаа хийхэд  хүндрэлтэй байна. Бид лаа болон гар чийдэнгийн гэрлийг  ашиглаж худалдаа наймаагаа хийхээс өөр арга алга” хэмээж байна. 

 

Одоогоор тог цахилгаан хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Мөн нүхэн гарцанд ус их хэмжээгээр тогтсон байдалтай байгаа юм.

 

 

Ч.Нандинцэцэг

Shuud.mn
Сонин хачин