Зураг авахуулах гэж байгаад хөл алдаж, живжээ

img

Амарч, зугаалж явах үедээ зураг авхуулах гэж байгаад хөл алдаж, Туул голд живжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тодруулбал энэ сарын 21-ны  18.10 цагт “гурван хүн усанд живж байна” гэсэн дуудлага Онцгой байдлын албанд ирсэн бөгөөд аврагчид газар дээр нь очиж ажиллахад хоёр нь модноос зуурч амь гарсан бол 42 настай иргэн М живсэн байжээ.

 

Усанд осолдсон нэг иргэн болон амь гарсан хоёр иргэн нь Дундговь аймгийн харьяат бөгөөд сургуулийнхаа ойн баярыг тохиолдуулан байгууллага хамт олноороо амарч, зугаалж явжээ. Усанд осолдсон иргэн зураг авхуулах гэж Туул голын модон гүүрэн дээр гараад хөл алдан харамсалтайгаар амь эрсэджээ.

 

Усанд осолдсон иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж.

 

Он гарсаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алджээ. Үүнээс 9 нь хүүхэд, 39 нь насанд хүрэгсэд байгаа юм. 

 

Томчууд азгүй, санамсаргүй, болгоомжгүйгээс болоод амь насаа алдах тохиолдол элбэг. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан амралт, зугаалганд ихээр явдаг. Найз нь тоглоод нөгөөгөө ус руу түлхчихдэг. Сэлж чадахгүйн улмаас тоглоом нь "шоглоом" болж, найз нь амь эрсдэх явдал ч бийг Онцгой байдлын албаныхан хэлсэн. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд сэлэх оролдлого хийдэг. Харамсалтай нь ийм бодлогогүй үйлдлийн хариуг амиараа төлөх нь элбэг аж. 

 

Усанд живж амиа алдсан иргэдийн ихэнх нь буюу 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолддог байна. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene debil orkuudiig yanaa. Estoi t1 malnuud shu. Yag neg maltaigaa ijilgen garuud. Yah araggui l 2r hultui malnuud. Bugdiin hotoos gargah heregtei
2018-07-24