Б.Гантулга:  Монголдоо Солонгосын цалинг авч болохыг харуулна

img

Өндөр цалингийн төлөө Солонгос зүтгэх залуусын  эргүүлж болох хоёр сая цалинтай ажлын байр бий болгож буй компанийн зарлал анхаарал татсанаар “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа. Энэхүү ярилцлагаар одоо зарлагдсан байгаа ажлын байрнаас гадна нүүрс тээврийг тойрсон нийтлэг асуудал ч энд хөндөгдлөө.

 

 

Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе.

 

Баярлалаа танд бас энэ өдрийн мэнд .

 

За танайхыг зориход хүргэсэн гол сенсаац бол 1.5 – 2сая төгрөгийн цалинтай ажлын байранд жолооч нарыг бүртгэж эхэллээ гэсэн мэдээлэл байлаа.Тэгэхээр ийм чухал ажлын байр зарласан “Монгол тээвэр нэгдэл” гэдэг компаний тухай асуултаас эхэлье.

 

“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь 2010 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай 17 гишүүн буюу хувьцаа эзэмшдэг кампанитай. Нийт 500гаруй тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Дараах 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг . 1.Уул уурхайн тээвэр, 2.Төслийн болон тусгах зориулалттай тээвэр, 3.Хот хоорондын тээвэр,  4.Улс хоорондын болон транзит тээвэр гэсэн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

 

Манай компани2011оноос уул уурхайн тээврийн чиглэлээр БНХАУ-ын Чалко компанитай хамтарч ажиллаж байна. Монгол УлсБНХАУ-ынЧалко компаниас зээлсэн 350 сая ам.долларын өрөнд борлуулж байсан “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нүүрсийг манай гишүүн компаниуд2011 оноос тасралтгүй тээвэрлэж ирсэн бөгөөд Чалко компанийн сар бүрийн тээвэрлэлтийн 30-40 хувийг гүйцэтгэж байна. Энэ оны нэгдүгээр сард“Монгол Тээвэр Нэгдэл” ХХК, Чалко компанитай 2022 он хүртэл ажиллах“Тогтвортой байдлын гэрээ” байгуулаад байна.

 

Өнөөдрийн байдлаар “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн 14гишүүн компани Чалко компанийн нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Манай гишүүн компаниудын хувьд жолооч нартайгаа Монгол Улсын холбогдох хууль дүрмийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг. Хөдөлмөрийн гэрээний дагуу амралт, ажлын хуваарийг мөрдөж ажилладаг бөгөөд холбогдох бүх татвар, хураамж, шимтгэлийг орон нутаг болон улсад төвлөрүүлэнажиллаж байна.

 

Энэ сэдэвтэй холбоотой нэг зүйл асууя гэж бодлоо. Чалко компанитас“Тогтвортой байдлын гэрээ” байгуулсан гэсэн. “Тогтвортой байдал“ гэдэгт яг юуг багтаасан бэ гэдэг нь их сонин байна.

 

Тогтвортой байдлын гэрээ гэдэг бол хоёр тал 2022 он хүртэл Чалко компани буюу ажил олгогч тал маань бид нарыг ажлаар хангана. Тээвэрлэгч тал буюу “Монгол Тээвэр Нэгдэл”ХХК өөр өндөр үнэтэй тээвэрлэлтийн санал гарсан ч гэрээгээ бариад тогтвортой ажиллана гэсэн агуулга юм л даа.

 

Та бүхэн ажлын байрыг баталгаат түвшинд хадгалж байгаа юм байна гэж би хувьдаа их сайшааж байгаа. Хөдөлмөрийн зах зээлд төр яаж дэмжиж байна? Жишээ нь баталгаатай ажлын байр гаргаж байгаа нөхцөлд төр татварт хөнгөлөлт үзүүлдэг ч юм уу... Тодорхой дэмжлэг...

 

За тэгэхээр энэ тал дээр бол яг ний нуугүй хэлэхэд төрийн хөнгөлөлт дэмжлэг ч юмуу, тийм зүйл бол байдаггүй. Бид нарын хувьд бол манай компанийн гишүүн компанууд Гашуун сухайт авто замын 25-35км замд өөрсдийн кэмп, засвар үйлчилгээний төвийг байгуулан ажиллаж байна. Энэ нь нийтдээ 450 гаруй жолоочоос гадна тухайн кэмп дээр ажиллаж байгаа хүмүүс гээд нийтдээ 1000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байгаа. Үүнийгээ том гавьяа гэхээс илүүтэй улсынхаа хөгжилд үндэсний компаниуд бодитой хувь нэмэр оруулж байгаагийн нэг жишээ гэж бодож байна.

 

Хоёр сая хүрсэн цалин гэдэг бол одоо манай залуусын Солонгосруу тэмүүлж байгаа ажлын хөлсөнд дөхөх байх шүү... 

 

Бид нар яагаад Нийслийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох“Нийслэлийн Залуучууд Хөгжлийн Газар”-тай хамтран тогтвортой өндөр цалинтай ажлын байрны бүртгэл зарласан гэхээр сүүлийн үед залуучууд гадагшаа ажил хийхээр ихээр явж байна. Манай компанийн зүгээс залуучуудыг тогтвортой ажлын байраар хангах бүрэн боломж байна. Учир нь манай гишүүн компаниуд 2022 он хүртэл Чалко компанийн “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас худалдан авч байгаа нүүрсний тээвэрлэлтийг хийхбаталгаатай гэрээ байна. Үүнд үндэслээд залуусыг тогтвортой ажлын байраар хангах, нөөц бололцоо нь байгаа. Одоогийн байдлаар Гашуун сухайт- Ганц модны чиглэлд 140 орчим аж ахуй нэгжийн 10,000 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн80 гаруй хувь нь гадны хөрөнгө оруулалттай компаниуд, үлдсэн 20 орчим хувийг үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд бүрдүүлж байна.

 

Таны ярьсан тэр гаднын хөрөнгө оруулалттай гээд байгаа хятад эздийн машиныг барьж байгаа жолооч нар бол үнэндээ ямарч баталгаагүй л нөхцөлд ажиллаж байгаа харагдсан.

 

Тиймээ. Өнгөрсөн оны 9 сард Гашуун сухайт хилийн боомтоос Тавантолгой уурхайн чиглэлд 150 орчим км-т очер үүссэн. Тухайн үед хэвлэл мэдээллийнхэн газар дээр нь очиж мэдээ сурвалжлага бэлтгэж, жолооч нарын ажиллаж, амьдарч байгаа орчны талаар бодит мэдээллийг олон нийтэд хүргэсэн нь ихээхэн шуугиан тарьсан. Энд ялгаж салгаж ойлгох хэрэгтэй зүйл байгаа. Монголын үндэсний хөрөнгө оруулалттай тээврийн компануудын хувьд бол Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ-аас тавьж буй шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Жолооч амрах байр, тухайн тээврийн хэрэгсэл байрлах зогсоол, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах засвар үйлчилгээний төв гээдэнэ бүхнийг стандарт шаардлагынх нь дагуу байгуулан ажиллаж байгаа. Харин гадны хөрөнгө оруулалтын компаниудын ихэнх нь Монголын талд жолооч нарын амрах байр, кемп байхгүй жолооч нар нь машиндаа хонодог, ямар нэгэн халамж, үйлчилгээ байхгүй байдаг.

 

Тэр урт очерийн дурсамжаас хойш төр бас өөрчлөх гэж оролдох шиг боллоо. Хятад талын компаниудаас жолооч нарын НДШ-ийг төлөх шаардлага тавьсан нь жагсаал тэмцэлд хүргэх шиг болсон. Ер нь ахиц гарсан юм болов уу.

 

Өмнө нь тээврийн компаниуд “Автотээврийн Үндэсний Төв”-тэй зөвхөн “Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан ажилладаг байсан бол Зам, тээврийн хөгжлийн сайдын шийдвэрийн дагуу тээврийн компаниуд “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Энержи Ресурс” ХХК болон орон нутгийн “Тавантолгой” ХК-иудын уурхайтай “Тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ” байгуулан ажиллахаар болж байна. Тээврийн компаниуд уурхайнуудтай “Тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ”-г байгуулахдаа заавал жолооч нартайгаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллах шаардлагатай болсон. Уурхайнуудтай байгуулсан гэрээг үндэслэн АТҮТ-өөс “С” зөвшөөрлийг олж байгаа.Энэ ажил нь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн компаниудын үүрэг хариуцлагыг аль аль талд нь нэмэгдүүлж байгаа гэж ойлгож байгаа.

 

Одоо цаана нь байгаа нөгөө 140 орчим тээврийн компаниуд энэ шүүлтүүрээр явна гэж ойлгох уу.

 

Тийм. Хөдөлмөрийн гэрээ, кэмп байхгүй, жолооч нарт бэлэн мөнгийг нь өгөөд тээвэрлэлт хийлгээд байгаа зэрэг асуудлууд цэгцрэх байх.

 

Ер нь бол шийдлийн хувьд ч гэдэг юм уу, хувийн бодлоо хэлэхгүй юу. Энэ нүүрс тээврийн машины дараалал бухимдал үүсгээд байгаа асуудлуудыг шийдэх эрх нь төрд л хаяглагдаад байгаа. Таны хувийн бодол ямар байна?

 

Мэдээж нүүрс тээвэрлэлтийн ажил маань Монгол Улс, Хятад улсын Засгийн газар хоорондын хэлэлцээний хүрээнд яригдах номер нэг асуудал гэж харж байгаа.  Хятадын тал хил гаалийнхаа нэвтрүүлэлтийг сайжруулж, өдөртөө 1200-1500болон түүнээс дээш тээврийн хэрэгсэл татах юм бол энэ очер дараалал үүсэхгүй байх боломжтой. Мөн манай холбогдох төрийн байгууллагууд болох“Автотээврийн үндэсний төв”, Мэргэжлийн хяналт, хил гаалийн байгууллагууд шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэнд оролцуулахгүй байх хатуу шаардлагаа тавьж, хяналтаа нэмэгдүүлбэл тээврийн хэрэгслийн тоо буурч очер дараалал цэгцрэх байх гэж харж байна.

 

Мөн нүүрс тээвэрлэлттэй холбоотой зайлшгүй ярих ёстой зүйл бол авто замын асуудал байгаа юм. “Гашуун Сухайт Авто Зам” ХХК  бол урд нь “Энержи Ресурс” компанийн “Говийн Зам” гэдэг компани байсан шүү дээ. Дараа нь Энержи тухайн замаа төрд шилжүүлээд “Гашуун Сухайт Авто Зам” ХХК гэж үүссэн.

 

“Гашуун Сухайт Авто Зам” ХХК тэгээд төрийн компани юм уу ?

 

Тийм. Гэхдээ “Эрдэнэс Монгол” компанийн охин компани. Энэ компани бол замынхаа засвар үйлчилгээнд байнга анхаарч байх үүрэгтэй. Яагаад гэвэл замын эвдрэл гэмтлээс шалтгаалсан осол аваар их гардаг байсан. Одоо ч гарсаар байгаа. Замын засвар үйлчилгээг цаг тухайд нь яаралтай хийх шаардлагатай байна. Мөн тухайн зам дээр хяналт тавьж байгаа төрийн байгууллагууд маань бүрэн бус тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэнд оролцуулахгүй байх чиглэлээр хяналт тавьж ажиллах юм бол зам дээр гарч байгаа осол аваар буурч хүний амь эрсдэх, цаашлаад нүүрс тээвэрлэлтэнд оролцож байгаа тухайн компани өөрсдийн эд хөрөнгөөр хохирох асуудал цэгцрэх байх гэж харж байна.

 

Маш олон буюу 17 компанийн нэгдэл болсон гэхэд 500 орчим л тээврийн хэрэгсэлтэй юм байна. Нийт  10000 машин зам дээр байгаа гэж бодвол 6,7% орчим юм уу даа. Энэ стандарт шаардлагаа хангаад зөв явж байгаа өөрийн тээврийн компаниудын тээврийг нэмэгдүүлэх гэхээр юу саад болдог юм бэ. Одоо жишээлбэл хятад талын оролцоотой тээврийн компанийн нөлөөлөл маш өндөр байна шүү дээ.

 

Нийтдээ 2000 орчим машин монголын хөрөнгө оруулалттай буюу монгол эзэнтэй байх шиг байна. Нарийн тоог нь сайн хэлж мэдэхгүй байна. Манай “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-ийн хувьд 17 гишүүн компани байдгаас 14 компани нь яг нүүрс  тээвэрлэлт хийж байгаа. Энэ хүрээнд 400 орчим тээврийн хэрэгсэл тээвэрлэлт хийгээд явж байна. Үүний цаана “Энержи Ресурс” ХХК бол өөрсдийн бүтэцтэй, тусдаа тээврийн компанитай бөгөөд 450 орчим тээврийн хэрэгсэлтэй байгаа. Үлдсэн 1000орчим нь бол хувь тээврийн хэрэгсэлтэй эсвэл 5, 10 тооны машинтай жижиг тээврийн компаниуд байдаг. Бидний хувьд бол яагаад анх ингэж нэгдсэн бэ гэхээр Монгол компианууд нэг нэгээрээ ажиллахад хүндрэлтэй байсан. Жишээ нь тээврийн үнээр хооронд нь өрсөлдүүлэх зэрэг хүндрэл байсан. Бидний хувьд нэгдэж нийлснээрээ гадны томоохон компанитай шууд гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн нүүрс тээвэртэй холбоотой болохгүй, бүтэхгүй байгаа асуудлаа нэгтгэн төр засгийн байгууллагууд болох холбогдох яам, агентлагтааөөрсдийн санал, хүсэлтээ хүргүүлэн хамтран ажиллаж байна. Энэ бол маш давуу тал гэж хувьдаа бодож байна.

 

Яг үүнтэй холбоотой бас нэг яриа байгаа. Хятад талд тээврийн жолооч нарын эрх маш ихээр зөрчигддөг. Жолооч нар “Адууны хашаан”-д естой алуулдаг гэдэг яриа байдаг.  Сошиал олон нийтийн зүгээс явж байгаа саналыг харахаар хятад талдаа консулын газар нээх, төлөөлөгчтэй больё гэдэг асуудал байдаг. Танай хувьд бол өөрийн гэсэн төлөөлөгч байдаг юм байна. Тэр хүнээрээ дамжуулаад жолооч нарт тулгарсан асуудлаа ярьдаг юм шиг байна. Тийм үү?

 

“Монгол Тээвэр Нэгдэл”-ийн Гадаад харилцааны менежер сардаа 2 долоо хоногийн хугацаанд Хятадын Ганц мод боомтонд ажилладаг. Хил гаалиар орж гарч байгаа тээврийн хэрэгсэл болон холбогдох зөвшөөрөл дээр тухайн төлөөлөгчөөрөө дамжуулан асуудлаа шийдвэрлэдэг. Мөн Хятадын Ганц мод боомт талд тээврийн хэрэгсэл болон жолооч нарт тулгарсан асуудлыг тухайн төлөөлөгчөөрөө дамжуулан шийдвэрлээд явж байна. Мэдээж Монгол хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр холбогдох төр засгийн байгууллагууд ажиллаж байгаа байх.

 

За ер нь өндөр цалинтай жолооч бүртгэж байгаа асуудалруугаа эргээд оръё. Эхний удаа  80 жолооч бүртгэнэ гэсэн байгаа юм байна.

 

Бид энэ удаа “Нийслэлийн Залуучууд Хөгжлийн Газар”-тай хамтарч ажиллаж байгаа. Яагаад энэ газартай хамтарч ажиллахаар сонгосон гэхээр залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн асуудалд залуусын оролцоог нэмэгдүүлэх, эерэг төлөвшил бий болгох гээд маш олон дорвитой ажлууд хийж байгаа учраас бид бүхэн энэ газартай хамтарч ажиллахаар сонгож “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан ажиллаж байна. Эерэг байя, шинэлэг байя гээд л янз бүрийн ажлуудыг энэ төвөөс зохион байгуулж байгаа. Бидний хувьд залуусыг тогтвортой, найдвартай ажлын байраар хангана. Одоо гадуур ажилгүй залуус их байна. Ихэнх залуус маань гадагшаа тэр дундаа Солонгос явж ажиллахыг илүүд үзэж, тэнд бүртгүүлэх гэж ямар их оочер дараалал үүсдэг билээ. Бидний зорьж байгаа зүйл бол Монголдоо ажиллаж амьдраад Солонгост ажиллаж олдог цалинг эндээ авах боломж бас байдаг шүү гэдгийг харуулах юм.

 

За баярлалаа. Сайхан сонсогдож байна. Ярилцлагын төгсгөлд нийт нүүрс тээврийн жолооч тээвэрчиддээ хандаж хэлэх үг, уриалга байгаа байх.

 

Нийт тээвэрчид та бүхэндээ хандаж Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярын мэнд хүргэе. Алтан шар зам нь үргэлж өөдөө байх болтугай гэж хүсье.

 

Ярилцсан : Ц.Цэцэгмаа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bodit amidral ugluu bolgon baachaad b ugsuu ugaaj bai tegeed goe
2018-07-26
bodit amidral ugluu bolgon baachaad b ugsuu ugaaj bai tegeed goe
2018-07-26
С:
Уншиж эхлээд л баахан алдаа. Дургүй хүрээд болив. Мэдээллээ огт редакторлалгүй тавьдаг юмуу хаашаа юм.
2018-07-25
zochin:
bitgii shaaj baildaa 1500000 genvv kk naadah chin zvgeer tseverlegchiin avdag tsalin shvv yg nariin yrih ym bol ta nar tsalingaa ugch chadahgvi za joohon evdrel garval ur tavina harinch hujaa nar munguu dor dorn ugnu heriin evdrel garhad toohgvi shiniig taviadl ugnu teglee geed ur tavij suutgahgvi amar baidag ym mongol teever negdeld am saitai jolooch negiigch sonsogvi ym bna bolgoomjtoil yrij vzerei.
2018-07-25