Ерөнхий сайдын туслахыг баривчилсан уу

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах Э гэгч 600 сая төгрөгийн авлигын хэргээр саатуулагдлаа гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр "Манайд хоёр "Э" бий. Нэг нь гадаадад томилолттой явж байна. Нөгөөх нь ордонд ажил дээрээ сууж байна. Бидэнтэй холбоогүй шүү" хэмээн цахим хуудсанаа бичжээ.
АТГ-аас энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тус газраас сар бүрийн 25-нд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийдэг. Тухайн өдөр нь маргааш болох бөгөөд энэ өдөр тодорхой мэдээлэл хүргэх болно.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ