ТҮЦ-ийнхэн тэмцлийн хурц хэлбэр сонгохоо мэдэгдлээ

img

“Монголын худалдаачдын холбоо”, “ТҮЦ- ээр амь зуугчдын холбоо ”-той хамтран төрийн дарамт хэрээс хэтэрч байгаа талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга С. Батболд, НИТХ-ын дарга О. Амарсайхан нар “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг” журам батлагдтал ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэхгүй хэмээн хэлсэн үгэндээ хүрэхгүй байгаа талаар тэд мэдээлэв.  Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос өөртөө ажлын байр бий болгон амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа худалдаачдаа хориглож торгохгүй байхыг шаардаж байна.

 

 

Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “Худалдаачид гэмтэн биш байтал яагаад биднийг гэмтэн шиг үзээд байна вэ. Нийслэлийн Засаг дарга С. Батболд , НИТХ-ын дарга  О.Амарсайхан нар яагаад амлалтаа зөрчив. Хот тохижилт нэрээр биднийг хөөж, худалдаачдыг худалдаачнаар нь хөөлгөж байна. Өнөөдөр бид гудамжны золбин нохой шиг үзэгдэж байна. Төрийн өндөрлөгүүдийг иргэд бид сонгож гаргасан. Гэтэл биднийг хүн гэж үзэхгүй байгаа тэр хүмүүстэй хатуу тэмцэнэ” хэмээн мэдэгдэж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ албан ёсоор мэдэгдлээ.

 

 

Худалдаа эрхлэгчид өнөөдөр хотын дарга болон НИТХ-ын удирдлагад шаардлага хүргүүллээ. Шаардлагынхаа хариуг маргааш авч, зохих хариугаа аваагүй тохиолдолд тэмцлээ эхлүүлэх юм байна.

 

Ч.Нандинцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ккккк:
Та яг ТҮЦ нээс юм авах гэж байгаа бол 5 жилийн дараа үхүүлэх элэгний хатуурлаас юмуу ходоодны хорт хавдрыг 200хан төгрөгөөр сайн дураараа худалдан авч байга гээд ойлгочих
2018-07-26
Зочин:
Хөгжье дэвшье гэсэн улс орны бодлогыг дандаа л эсэргүүцэж жагсана, өлсөнө гэх юм. Да хүрээ захыг нүүлгэж чадаагүй, 100 айлыг ч бас чадахгүй биз одоо бас эн ТҮЦ-нүүд. Хэзээ ухамсартай болж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж сурах ард түмэн юм бол бидний Монголчууд. Төр шийдвэр гаргасан л бол хэрэгжүүлж байх хэрэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцлээс айж улс орон ард иргэдийг хохироож болохгүй
2018-07-26
TҮЦ:
Түргэн Үхүүлэх Цэг буюу халдварт өвчин найрка ваннд хөлөөрөө зуурсан хэрчсэн гурил зардаг,шөнө нь янаг амрагын болон архидалтын цэг бас хүндээр хөнгөнөөр дотор нь бие засч хугацаа нь хэтэрсэн хуурамч чихэр гар аргаар хийсэн Наполеон хэмээх нялайсн чихэртэй ббасыг зардаг автобус хүнд гай болсон энэ амбаарууд үеэ өнгөрөөсөн гэдгийг яаагаад хүмүүс ойлгохгүй байдаг юм бол Хажууд нь бүх бараа зардаг том дэлгүүр байхад заавал хор авч өөрсдөө чад хийж байгаа иэнэг монголчуудад их учир байна
2018-07-26
манан:
түцийг зайлуул, түцийг хоригло, түцийг журмал, маш товчхондоо ийм байна.дахин хэлэхэд батболдоо амарсайхан хоёроо дундийг барих хэрэггүй шудррага бай шулуун бай хатуу бай шийдвэртэЙ БАЙ
2018-07-25
иргэн:
одоо болиочээ.төр төмөр нүүрээ харуулаач.нүүлгэх нь зөв.хайран сайхан залуусыг тамхинд оруулж байгаа шээс үнэртүүлсэн вирус өвчлөл тарааж байгаа түцнээсээ салаач.өлсөөч хэнд хэрэгтэй.
2018-07-25
Түц үеэ өнгөрөөсөөн одоо болно бид цэвэр орчинд амьдармаар байна Одонтуяа даргаа.бас 19 р хороо 47р сургуулийн баруун замыг засч өгнө үү. Сүүлийн 4 жил л яригдаж байна
2018-07-25
БОЛИОО:
ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН ГЭГЧЭЭР ТҮЦНИЙХЭН БОЛИОО. БОХИР ЗАВААН, ЗАМ ТАЛБАЙ ХААСАН, ОРЧНОО ЦЭВЭРЛЭХГҮЙ, СТАНДАРТ БУС АМБААР САВАНД ЮМ ЗАРНА. ХУУЧИРЧ МУУДСАН, ХУГАЦАА ДУУССАН ГЭЭД ПАКТ БОЛ ЗӨНДӨӨ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭХЭЭР НҮҮЛГЭХ НЬ ЗӨВӨӨ. ОДОО ЖООХОН ОРЧИН ҮЕЭЭР СЭТГЭЖ ЗӨВ АМЬДАРЪЯ. ХУУЧНЫ ХЯТАД ГУДАМЖ ШИГ Л БАЙХ ЮМ. НҮҮСЭН НЬ ДЭЭР ШҮҮ ТҮЦНЫХЭН.
2018-07-25
Зочин:
ХОТН ДАРГА НАР НИЙСЛЭЛИЙНХЭЭ НИЙТ ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЭНЭ БОХИР ЗАВААН ОРЧНЫХОО ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ГУТААСАН ТҮЦ НЭРТЭЙ АМБААРУУДЫГ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ. ЭД НАРААС АЙЖ ЭМЭЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ, ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭР ГЭЖ ЮУ БАЙСЫН. ХЭД ХОНОГ ӨЛСӨЖ ХЭД НЬ ҮХЭХИЙГ ХАРЬЯ Л ДАА.ЭД НАР ҮХЭЖ ЧАДАХ ХҮМҮҮС БИШ, САЙНДАА ХЭД ХОНОГ БААС ШЭЭСЭЭ ЗӨӨЛГӨЖ ХӨНЖИЛДӨӨ НУУЖ ХООЛ ИДЭЭД ХЭВТЭНЭ БИЗ.
2018-07-25
Sar:
Orchnoo hog baas shees bohirduuldag ne ....baigaad baih uu!!
2018-07-25
Энэ түц-ынхэн хаана хөнгөрч хүндэрч ,хаана гар нүүрээ угааж ариун яаж ариун цэврээ сахиж байж хүмүүст үйлчилдэг юм болоо.!! Одоо энэ ТҮЦ гэдэгийг болиулах нь зөв Байр шаардлагатай юм бод өөрсөдөар нь хяналтын камертай болгоод баынга хянаж байвал таарна.Ер нь ТҮЦ-ынхан орчиныг их бохирдуулж юмны үнийг их өсгөдөг
2018-07-25
Sar:
Orchnoo hog baas shees bohirduuldag ne ....baigaad baih uu!!