Хотын даргын санаачлагаар нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх шөнийн “Гэрэлт гудамж”-тай болсон. Уг гудамжийг шинэчлэн шатрын хөлөг мэт эрээнээр будаж эхэлсэн. Энэ нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Энэ талаар тодруулах гэхэд “Хэвлэл мэдээллийн ажилтан амарсан тул мэдээлэл өгөх боломжгүй. Энэ ажлын талаар мэдэх, хариуцсан хүн нь алга” гэдэг мэдээллийг тухайн ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс хэлж байлаа.
Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх замыг шатрын хөлөг мэт эрээнээр будаж, будгийн ажил дуусах шатандаа оржээ.
Г.Сүрэн
Уншиж байна |