Элэгний вирусын шинжилгээ улам төгөлдөржиж байна

Дэлхийн Хепатитын өдрийг тохиолдуулан Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд дэвшилтэт технологийг ашиглах боломжийг иргэддээ олгож байна. Тэр нь элэгний шинжилгээний дээжийг төвийн эмнэлэг рүү тээвэрлэхгүй, тухайн орон нутагтаа шинжлэх боломжтой аппарат юм. Тус шинэ технологийн талаар өнөөдөр Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ, Элэгний төв эмнэлэг, АНУ-ын Жейсон Кросс тэргүүтэй эрдэмтэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Оном сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д. Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

Энэ аппаратны талаар мэдээлэл өгөөч. Монголд хэдийг ашиглах вэ?
-Хөдөө орон нутгаас дээж тээвэрлэрхгүйгээр шууд сумандаа болон аймгийн төвдөө шинжилгээ хийлгэх боломжийг олгосон 50 орчим аппаратыг оруулж ирлээ. Нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн өртөгтэй уг төхөөрөмжийг Оном сан, Америкийн Сэт Кей корпорацитай хамтран оруулж ирсэн байгаа.
Мөн хоёр хүний дээжийг хооронд нь солих асуудал практикт гардаг. Харин энэ аппарат нь ийм асуудал үүсгэхгүй. Өмнө нь 14 хоногийн дараа шинжилгээний хариу гардаг байсан бол одоо цаг 30 минутын дараа л хариу нь гардаг болно.
-Элэг бүтэн монгол хөтөлбөрийн үр дүнгийн талаар яриач. Хичнээн хүн эмчлэгдэв?
Элэг бүтэн Монгол хөтөлбөр нээлтээ хийснээс хойш 353 000 хүн элэгний С вирус, 28 000 хүн элэгний В вирусын халдвартай гэж оношлогдсон. Тэднээс 40 гаруй мянган хүн эмчилгээнд хамрагдаж, эдгэсэн байна. Мөн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлтийн тал дээр үйл ажиллагаа маш сайн явагдаж байгаа. Үүнд орхигдоод байгаа нэг асуудал нь элэгний В,D вирусийн асуудал байгаа. Учир нь дэлхийд ч энэ чиглэлийн эмчилгээ төдийлөн сайн биш. Бид ч шинэ эмчилгээнүүдийг хайж, шинжилгээ хийсээр байгаа.
Ч. Нандинцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ