О.Баасанхүү: Хэн дуртай нь эх орноос минь хүн хулгайлна гэж үү

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнөөдөр гэрийнх нь гаднаас хулгайлсан байх магадлалтай талаар бид мэдээлсэн. Түүнийг одоо Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд аваачаад байгаа аж.
Энэ үйл явдлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Бид тусгаар тогтносон улс. Хэн дуртай нь эх оронд минь дураараа ирж гүйцэтгэх ажил хийн, хүн хулгайлж болно гэж үү" хэмээн жиргэжээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ