Вейсел Акчайг Туркийн тагнуулынхан хулгайлсан уу


Монгол Улсад 24 жил үйл ажиллагаа явуулж байгаа Турк, Монголын хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнөөдөр /2018.07.27/ 09.30 цагийн орчимд СБД-т байрлах гэрийнх нь үүднээс "Starex" маркийн автомашинтай үл таних этгээдүүд хулгайлан авч явсан тухай өмнө нь мэдээлсэн.
Тус сургуулийн Монгол талын ерөнхий захирал Б.Ганбат энэ талаар "Өнөөдөр 14.00 цагийн орчимд Турк Улсаас жижиг хэлбэрийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Уг онгоц 3-4 цагийн дараа буцаад Турк руу нисэх мэдээлэл байна. Тиймээс хүн хулгайлах гэмт хэргийг хэн гэдэг хүн ямар зорилгоор хийсэн нь ойлгомжтой байгаа" хэмээсэн юм.
Тэрбээр Вейсел Акчайг Турк Улсын тагнуулын албанаас хулгайлсан. Улмаар түүнийг Турк руу авч явахаар жижиг онгоц "Буянт-Ухаа" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан болохыг тун саяхан хэллээ. Туркаас ирсэн онгоцыг албаныхан шалгаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг "Буянт-Ухаа" нисэх онгоцны буудлаас удахгүй дамжуулна.


Монгол, Туркийн хамтарсан "Эмпати" сургуулийн үе үеийн төгсөгчид болон багш, оюутнууд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд очиж, энэ үйл явдлыг эсэргүүцэн, жагсчээ.




Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ