Монгол Улсыг үл хүндэтгэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг АН шаардлаа

img

“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирлыг хулгайлахыг оролдсон байж болзошгүй үйл явдал өрнөж байгаатай холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа. Тус намын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Мэдэгдэлд:

 

Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлагдсан байж болзошгүй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан бөгөөд Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа Турк улсын иргэн юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2-р зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадуур гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг баривчлах, албадан саатуулах, өөр улс уруу шилжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг ноцтой зөрчсөн, хүний хулгайн гэмт хэрэгт зүй ёсоор тооцогдоно.

 

Гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнийг Монгол Улсаас тухайн улс уруу шилжүүлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 43.5-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гагцхүү прокурорын саналыг харгалзан Монгол Улсын шүүх хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

Иймд Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчай /Veysel Akcay/ Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, Турк улс уруу шилжүүлэгдэх гэж байгаа талаарх мэдээллийг яаралтай шалган тогтоож, Монгол Улсыг үл хүндэтгэсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Х.БАТТУЛГА, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН М.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН У.ХҮРЭЛСҮХ та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, Монгол төрийн бие даасан байдал, хилийн халдашгүй байдлыг тууштай хамгаалж ажиллах болно.

 

АРДЧИЛСАН НАМ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za zuv shuu:
tusgaar uls um bol manai gaZar nutag deer ingej bidniig doromjlohgui ee
2018-07-30
ЗА ЁСТОЙ ХОЛ ОЧИЖ ХУЦАЦГАА... ҮХСЭН ХАТСАНЫХ НЬ АРДЧИЛАЛ... УЛААН ЛУЙВАРЧИН, АВИЛГАЧ, АЛУУРЧИН, ЭХ ОРНООСОО УРВАГЧИД ХОГ ШААРНУУД БАЙЖ ЮУ ХУЦАЦГААД БАЙГАА ЮМ БЭ.
2018-07-28
Muu er daind hoorno gedeg shig ene erdeniin medegdel yu ve
2018-07-28
Түрк тирортой тэмцэж байгаа 1 улс Тирорийн ар талийг АНУ санхүүжүүлдэг Наад хүн чинь тэдний 1 болоод бариж байгаа байлгүй дээ. Fethullah abdulgьler гэж нөхөр 2016 оний 7 сарийн 15д төрийн эрх авах гэж бослог гаргаад чадаагүй. Тэр нөхөр түрк болон хөгжингүй жижиг буурай орнуудад сургууль олнийг байгуулж тэрүүгээр тамжуулж хүмүүсээ бэлддэг гэсэн. Энэ бүлгэм цар хүрээ томоос гадна маш их мөнгөтэй. АН арай АНУ санхүүжидэг биш биз?
2018-07-28
Ene huniig ooriin uls nii avch yavaad shalgaya gej baihad AN hulgachuudad yamar hamaa bna aa monch ih soliorch bna AN gishuun hurts guai bur erpopoos hun hulgailaad suud bolj baihad manai shudraga archilagch AN ingej bailuu
2018-07-28
Ene huniig ooriin uls nii avch yavaad shalgaya gej baihad AN hulgachuudad yamar hamaa bna aa monch ih soliorch bna AN gishuun hurts guai bur erpopoos hun hulgailaad suud bolj baihad manai shudraga archilagch AN ingej bailuu
2018-07-28
tednii tuslamj gej yu baisan yum, or tas hariltsahaa zogsooson ch MU hohirohgui, ene heden surguulia haana biz. oor yugaar mania uls hohiroh yum. harin ch laliin ayulaas sergiilj baigaa mash sain ajil bolno.
2018-07-28
за ингээд хар хүний төлөө шар хүн гэж. Туркийн тусламж зогслоо. хэрвээ Хятадын онгоц ингэж ирсэн бол ингэж дүвчигнэж чадах байсан уу? гөлөг царайлж ялангуяа АН-хан бөлдөг царайлж хараагүй сонсоогүй мэт өнгөрөөх байсан. МАН-хан дагаж салбаганах хэрэггүй байсан юм.
2018-07-28
tednii tuslamj gej yu baisan yum, or tas hariltsahaa zogsooson ch MU hohirohgui, ene heden surguulia haana biz. oor yugaar mania uls hohiroh yum. harin ch laliin ayulaas sergiilj baigaa mash sain ajil bolno.
irgen:
bayar hurgie!
2018-07-28
zub.duugarch l baihgui bol naad hd chn mungund sunsee hudaldsan hog nuud shuu
2018-07-27
n:
turkuud hunee avah ni bidend yamar hamaa bnaa uyan deer aduu yantsgaahad uuland iljig urgej gene
2018-07-27
зөв байна бид ардчилсан улс туркийн ерөнхийлөгч бол дарангуйлагч улс төрийн шалтгаанаар хүн хулгайлж байгааг бид мэдэх ёстой
2018-07-27
Тиймээ тийм. Хужаанууд монголыг хүндэлдэггүй гэдгийг чамаар хэлүүлэлтгүй мэднэ.
2018-07-27
зочин:
Өмхий Монголын юугийн хүндлэх юм.
2018-07-27
Тиймээ тийм. Хужаанууд монголыг хүндэлдэггүй гэдгийг чамаар хэлүүлэлтгүй мэднэ.