
Богд хан уулын ойролцоох амралтын газраас 15 настай охин нэгдүгээр сарын 4-ний 23.00 цагийн орчимд гараад, сураггүй алга болсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ.
Сураггүй алга болсон охиныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын албан хаагчид ажлын хэсэг гарган Богд ууланд самналт буюу эрэн хайх ажиллагааг өрнүүлж байгаа ч өнөөдрийг хүртэл олоогүй байна.
Эх сурвалжийн мэдээллээр алга болсон охин тухайн өдөр Богд хан уулын ойролцоох амралтын газарт найман эрэгтэй хүүхэдтэй амрахаар очсон аж. Тэдгээр хүүхдүүдэд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ