БЗД-ийн Тамгын газрын дарга өрөөндөө хутгалуулжээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга А ажлын өрөөндөө хутгалуулсан  хэрэг өнөөдөр /2018.07.31/ 11.00 цагийн орчимд гарчээ.

 

Энэ талаар БЗД-ийн хэвлэлийн төлөөлөгч “Дүүргийн Тамгын даргын биед халдсан явдал болсон бөгөөд одоогоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

 

Тамгын газрын даргын биед халдсан этгээдийг цагдаагийн алба хаагчид саатуулж, мэдүүлэг авч шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Хэргий талаар удахгүй мэдээл өгнө гэв. Харин Тамгын газрын даргыг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Tur avilgachin, hariutsilgagui alvan tushaaltanuudad holbogdoh sahilgyn arga hemjee avch chadahgui bolohoor ard irged buhimdaad hariutsilga hehej bna
2018-07-31