Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийг зураглаачаас уучлал гуйхыг шаардлаа

МСНЭ-ээс мэдээлэл хийлээ. Сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах, дамжуулах үйл ажиллагаанд халдсан үйлдэл удаа дараа гарч байгаа учраас тус байгууллагаас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг UBS телевизийн зураглаачийн биед халдсан үйлдэлдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг шаардлаа. Мөн Ийгл телевизийн сэтгүүлч Б.Батцэцэгийн биед хуулийн байгууллагын ажилтан халдаж, санаатайгаар зодож танхайрсан үйлдэл гаргасан. Энэ дагуу ХЗДХЯ-нд мөн албан шаардлага хүргүүлж байна. Харин уучлал гуйгаагүй, шаардлагын хариуг биелүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллагатай хамтран дараа дараагийн арга хэмжээ авна гэдгээ МСНЭ-ээс мэдэгдлээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ