Бензиний үнийн өсөлт иргэдийн амьдралд хүнд дарамт учруулж байна

img

Ардчилсан намаас “Иргэдээ сонсъё” аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэхүү аяны талаар өнөөдөр /2018.08.01/ мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Аяныг хэрэгжүүлэх явцад иргэдийн зүгээс хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг ихээр тавьсан аж. Улаанбаатар хотын иргэдийн дунд явуулсан санал, асуулгад оролцогчдын 92 хувь нь хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш олгох асуудлыг тавьсан байна. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа асуудлыг хэлж, татвар нэрээр Төр засаг ард иргэдийнхээ орлогоос хумсалж байна хэмээж байсныг АН-ын зүгээс мэдээллээ. Түүнчлэн цалин, тэтгэврийг нэмнэ гэдгийг эрх баригчид мөрийн хөтөлбөртөө тусгасан ч нэмэгдүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Мөн ажилгүйдэл, ядуурал сум, орон нутагт маш их байна. Төрийн албан хаагчдын халаа, сэлгээ их, төрийн албан хаагчид ажлаа хийхгүй байгаа зэрэг асуудлыг ард иргэд тавьсан аж.

 

Иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг тайланд тусгаж, АН-ын үндэсний бодлогын хорооны хуралдаанаар дүгнэн, эрх баригчид, шат шатны удирдлага, албан тушаалтанд хүргүүлнэ гэдгийг хэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Бензин, шатахууны үнэ өссөн нь ард, иргэдийн амьдралд хүнд, дарамт болж байна гэв. Энэ талаар Зам тээврийн бодлогын зөвлөлөөс “АН өнгөрөгч тав, зургаадугаар сард “Монголоо сонсъё” аян явуулсан. Манай зөвлөлийн гишүүд сонгогдсон аймаг, дүүрэгт очиж ажиллааа. Манай зөвлөлд авто тээвэр, зам, иргэний нисэх зэрэгт ажиллаж байсан мэргэжлийн хүмүүс байдаг. Бид мэргэлжийн зүгээс багцлан авч үзэхэд иргэдийн сэтгэлийг нь бензин шатахууны үнийн өсөлт хамгийн ихээр зовоож байсан. Хоёр дахь нь орон нутгийн замын эвдрэлийн асуудал. Шатахуун бүх бараа бүтээгдэхүүний үнийн суурь болдог. Энэ нь эргээд монголчуудын амьдралд хүндрэл учруулж байна. Монгол Улс нийтдээ жилд 8-1400 сая долларын нэфтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 90 гаруй хувийг “Роснефт” компаниас авдаг. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээж авахгүй бол цаашид тэмцлийн хэлбэрийг сонгоно” гэлээ.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Ali ch nam ni adilhan sh dee. muu hudalch hoer nyyrtei hubaljnuud. irged dahin ingej songuuli gedeg hogiin jijigiin buruutan bolohgvi. luibarchidaa. hen ch songogdood hereggvi. Hvrelshvh Battulga nar ch gesen hubaljuud.
2018-08-02
АН новширохгүй шүү.та бүхэний засаг барьж байх үед эдийн засаг яаж уруудлаа.сонгуулиар дүнгээ тавиулчихаад одоо л нэг Ард түмэнд хайртай болж гэнэ.худлаа жүжиг тоглохоо больж үз.Ер нь МАНАН гийн бүлэглэл хоорондын тэмцэлд Ард түмэн хохирч байгаа.Баттулга Хүрэлсүх Оюунэрдэнэ нөгөө талаас Элбэгдорж ми Энхболдын бүлэг хэн нь хэн бэ гэдгээ үзэж бна.дунд нь Ард түмэн улс орон хохирч байна.альнийг нь ч гэхгүй арчих байхдаа Ард түмэн чинь
2018-08-01
zochin:
utga uchirgui uitgartai amidraltai hun l busdiin amidraliig sonirhoj hondlongoos oroltsdog gomo monhood zoriulav
2018-08-01