МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзулыг томиллоо

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэж, бага хурлын товоо тогтоосон байна. Тус намын бага хурал энэ сарын зургаан буюу ирэх даваа гаригт болох юм.
Мөн зарим томилгоог хийжээ. Тухайлбал, МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзулыг томилжээ. МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул нь нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн. Мөн 2000-2001 МУИС Лицэй сургууль, 2001-2006 МУИС-н Гадаад хэл соёлын сургууль, 2004-2005 Сөүл хотын их сургуулийг дүүргэсэн.
Тэрбээр 2000-2010 он- "25-р суваг" телевиз хөтлөгч, сэтгүүлч, 2016-2018 "Монголын телевизүүдийн холбоо"-ны гүйцэтгэх захирал, 2010-2018 "25-р суваг" телевизийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ