Үйлчилгээнийхээн, ҮҮДЭЭ нээ

img

Ажлаа тараад дэлгүүр хэснэ гэдэг үлгэр, учир нь дэлгүүрүүд аль хэдийнэ үүдээ барьчихсан байна. Оройны 21 цаг болов уу, үгүй юу, хаалга нь цоожтой. Яг л албан ажил мэт. Бас өглөө ажил эхлэхээс өмнө үйлчилгээ авахын тухай бодох ч хэрэггүй. Мөн л бүгд түгжээтэй. Өдрийн 11 цагт арай ядан үүдээ дэлгэнэ. Тийм байтлаа түрээсээ төлж чадахгүй нь, амьдрал хэцүү байна хэмээн хэн нэгэнд гомдоллоно. Хүний  хэрэгцээт цагаар хүнд хүрч үйлчилж чадахгүй байгаа үед мөнгө хийж, орлого олно гэдэг ёстой лөөлөө биз дээ.

 

 

Улаанбаатар дэлхийн метрополис хот. Хүн ам нь нэг саяыг давсан хотуудын тоонд багтдаг гэсэн үг. Сая гаран хүний хэрэгцээ хязгааргүй. Харин энэ хэрэгцээг худалдаа үйлчилгээний салбарынхан хангаж чадахгүй байна. Инээж чаддаггүй байж дэлгүүр нээсэн хэсэг бүлэг яравгар хүмүүс. Дээр нь яг л төрийн алба мэт ажиллах цагийн хуваарь. Ядаж л дулааны улиралд дэлгүүрээ, хоолны газраа эрт нээж, орой хаах хэрэгтэй. Өглөөд хэдхэн кофе шоп ажиллана. Харин оройд нь хэдэн баар, паб. Согтууруулах ундаанаас өөр сонголтгүй гэсэн үг.

 

Худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарийг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталдаг. Ингэхдээ цагийн хуваарийг шөнийн 00 цаг хүртэл ажиллах хязгаарыг тогтоож өгдөг байна. Шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд хэзээ ч хааж, нээж болно гэсэн үг. Тэгвэл худалдаа үйлчилгээний салбарынхан яагаад оройн 21 цагтай зэрэгцэн, хаалгаа барьдаг вэ. Энэ тухайн аж ахуйн нэгжийн асуудал гэдгийг нийслэлийн холбогдох мэргэжилтэн хэлж байна. Ажилчдадаа илүү цалин өгөх хүсэлгүй, хэрэглэгчдэд үйлчлэх сонирхолгүй учраас хар эрт хаалгаа барьдаг хэрэг. Товчхондоо хүнд үйлчилж сураагүй зан. Япон, солонгосчууд шиг орж гарахад бөхөлзөж, баярласан талархсанаа илэрхийл гэж шаардахгүй. Зөвхөн ажиллах цагийн хуваариа сунгаж, өглөө эрт үүдээ нээж, орой аажуу хааж байхыг хүсч буй хэрэг. Энэ нь ажлын бус цагаар хэрэгцээгээ хангахаар яваа хэрэглэгчдэд таатайгаас гадна өөрсдөө ч ашиг олно.

 

Тиймээс мөнгөнөөс татгалзах хэрэггүй, үйлчилгээнийхээн. Төрийн байгууллагаас тавьж өгсөн цагийн хуваарийн боломжийг хангалттай ашиглаж, үүдээ нээ. Хаалга хаагдах бүрт орлого чинь давхар хаагдаж буйг ойлгож, хүнд хүрч үйлчил. Тэрнийхээ шанг та орлого болгон хүртэх болно.

 

Б.Уужим

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zugeer l hun amaa usgu:
Zugeer l hun amaa olon bolgo.ur hundultiig tas horih heregtei.ene heden ernhiilogch naraas MONGOLiin humiig olon bolgoh setgeltei hun alga daa. 1hun turnu gedeg chin 1 zah zeel nemegdej bgaa gsen ug
2018-08-02
irgen:
hymyyjil soel gedeg um meddeggui hymyys huviin delgyyr , um zardag gazruudaar ih baina,,,u avah geheer soeltoi harzaj yzyylj medehgui,,,avbal av, baival bai ch geh shig ,,,bas tegeed tand zarahgui gej hyrtel heldeg yuch yzeegui hymyyjilgui hymyys ih baidag ichmeer
2018-08-02
Zov:
1-r xoroolold 24 tsagaar ajilladag sypermarket baidag ch boloosoi
2018-08-02
Өглөө явахгүй
2018-08-02
13:
ene avtobusnuud 10 hurelgvi l zogschih iumaa
2018-08-02
Өглөө явахгүй
Зочин:
Дэмжиж байна. Эрт нээж, орой хаа
2018-08-02