Баянзүрх дүүрэгт ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэллээ

Баянзүрх дүүрэгт ТҮЦ-ийг албадан нүүлгэх ажил эхэллээ. Тус дүүргийн долоон байршилд автобусны шинэ буудлуудыг угсрах ажил эхлэхтэй холбогдуулан ТҮЦ-үүдийг ийн нүүлгэж байна.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгаж байгаа юм.
Өнөөдөр Сансарын колонкийн хойд автобусны буудлын зогсоол дээр үйл ажиллагаа явуулж байсан 8 ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. Мөн Сансарын колонкийн урд талын 8 ТҮЦ-ээс долоог нь нүүлгэжээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ