ХӨСҮТ-ийн гадна талбайн тохижилтын ажил 50 хувийг давжээ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Г.Баттогтохоор ахлуулсан Ажлын хэсэг шинээр баригдаж байгаа авто зам болон зам засварын ажлын явцтай өнөөдөр танилцлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган замын хашлага суулгах ажил болон авто замын суурь хучилтын ажил хийгдэж байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх авто замын ажил 20 хувьтай байна. Тус замын 3 цэгт ус зайлуулах хиймэл байгууламжийн ажил болон трассын дагуу хөрс хуулалт, далангийн дүүргэлтийн ажил хийгдэж буй юм.
Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 1.1 км авто замын эхний 0.5 км авто замын зам засварын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас гүйцэтгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар авто замын хашлага суулгах ажил үргэлжилж байгаа.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэгч байгууллагаар “Энигма констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд авто замын хашлага суулгах болон газар шорооны ажил хийгдэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ