Д.Батбаатар: М.Энхболд нарт намын гишүүнээс чөлөөлөх хүртэл хариуцлага тооцно

img

МАН-ын Хяналтын Хорооны дарга Д.Батбаатар хэвлэлийн бага хурал хийлээ. МАН-ын  Хяналтын ерөнхий хороо өчигдөр, өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, таван асуудал хэлэлцэн шийдвэр гаргажээ. Тэрбээр:

 

-Сүүлийн хоёр сонгууль дараалан зарим хүмүүсээс "МАН 60 тэрбум"-аар мөнгө босгох гэж байгаа хэмээн хөндөгдөж ирсэн. Үүнтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад, ямар нэг зохион байгуулалттай зүйл хийгдээгүй байна гэдэг дүгнэлт гаргасан. Гэхдээ МАН-ын дүрэмд хээл хахууль, ажил албан тушаалыг үнэ мөнгөөр худалдан авахын эсрэг байж, эрс тэмцэхээ заасан байдаг. Харамсалтай нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, н.Ганбаатар нар энэ асуудлыг хэлэлцсэн гэдгээ мэдэгдсэн. Уг асуудлаа намын удирдлагад танилцуулах ёстой гэж үзэж тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдод танилцуулахад хүлээж аваагүй байдаг. Тиймээс МАН "60 тэрбум"-ын асуудал оролцоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Гэхдээ МАН-ын дүрэм зөрчиж, нэрийг сэвтүүлсэн МАН-ын гишүүн М.Энхболд, Ц.Сандуй, н.Ганбаатар нар ёсзүйн алдаа гаргасан байна гэж дүгнэсэн. Ингээд ёсзүйн хариуцлага тооцох ёстой гэсэн тогтоол гаргалаа. 

 

Мөн Ховд аймгийн Засаг даргын орлогч н.Батсүхийн асуудлыг хэлэлцэж, албан тушаалд томилогдохын тулд мөнгө тараасан гэдгийг шүүмжилж, авч хэлэлцээд хариуцлага тооцохоор боллоо. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв эвдрэлцэж байгааг хэлэлцэж, удирдаж байгаа бүлгийн удирдлагуудтай сахилга хариуцлагын асуудлын нухацтай авч хэлэлцэхээр боллоо. 

 

Нийслэлийн МАН-ын бага хурал хуралдахгүй байгаа. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлөөс хуралдааны байгаа намын байгууллагуудыг хуралдах товоо зарлаж, эв нэгдлээ хангах тал  дээр эрс шийдэмгий алхам хийхийг үүрэг болгосон. 

 

Бусад асуудлын хүрээнд иргэн Д.Доржзодовоос "60 тэрбум"-тай холбоотой асуудлаар материал ирүүлснийг хэлэлцлээ. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа учир Хяналтны ерөнхий хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ хэмээв. МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад харуиллаа. 

 

-Ёсзүйн ямар хариуцлагыг М.Энхболд нарын гурван гишүүнд хүлээлгэх вэ?

 

-Ц.Сандуй, н.Ганбаатар нарт тухайн харъяалагдах намын байгууллагад намын гишүүнээс чөлөөлөх асуудлыг тавихаар болсон. М.Энхболд МАН-ын дарга байх үедээ  намын нэр хүндэд сэв суулгасан явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн хүсэлт ирүүлсэн. Бид үүнийг хэлэлцээд М.Энхболд гишүүн ёсзүйн зөрчил гаргасан учир Удирдах зөвлөлөөр асуудлыг тавьж, хариуцлага тооцох ёстой гэдэг шийдвэр гаргасан. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хаа Хаа МАН яг ингэж харагдаач.... зүгээр л жүжиг ш дээ. Тэгээд ч энэ мэргэжлийн хяналтын дарга байсан цүнх баригч хөөдөг хүн нь ч биш байх. зүгээр л нэг удаагийн жүжгийн алиа салбадайн дүр бүтээх гэж зовж байгаа амьтан
2018-08-06
Иргэн:
Ер нь Монголд намууд шиг хэрэггүй хог новш алга?! Ийм цөөхөн хүнтэй бид ганц Ерөнхиылөгчөө бүх нийтээрээ сонгочихоод ерөнхийлөгчийн засаглалтай байхад болохгүй юм алга?!
2018-08-05
Иргэн:
Ингээд МАН будаа болох нь дээ?!?!?! Дараагийн сонгуульд 1 ч суудал авахаасаа өнгөрчээ?! Гэхдээ АН ( бадарчин баярлах болоогүй гэдэг шиг) баярлах хэрэггүй?!?! Баахан бие даагчид л сонгогдох болох нь?! Ж-нь: Сэлэнгээс Баярцогт гэх зэрэг......
2018-08-05
маш анхааралтай ажиглаж байгаа шүү:
нэгэн зүйл. ми овогтод танилцуулахад хүлээж аваагүй гэж юу яриад байна. Хүлээж авсан, хүлээж авахын дээдээр хүлээж авсаан. Бичлэг дээр ... хууль хяналт, айхгүй бүгдийг хиймээр байна, даргаа. бла бла. Ми овогт ... одоо ингээд /айдас/ гайгүй болно. нэгэн зүйл. төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэг мөн үү гэвэл мөнөөсөө мөөн. буруу санаагүй бол хөөрхий нэг кино хайруулагчийг хийсэн бүтээлийнх нь төлөө дээрхи зүйл ангиар хуулийнхан чамгүй шоглосон сонсогдсон.
2018-08-05
M>enkhboldoo..:
M>enkh boldoo ogtcruulchih tegvel 2020 ond heden sanal ugch boloh yum .ene GENKO gej bas 1 hudlaa gar bnaa.hudlaa poprood l bna. hiisen yum baihgui.
2018-08-04
Батбаатар далдаганаж байж Хотын фракцад алуулах вий дээ
2018-08-04
Huuli dagagch:
Zov
2018-08-04
Иргэн:
Бага солиор?! Наадах чинь гэмт хэрэг бусшдээ?! Мэдээжийн юмыг хөөрөгдөх хэрэг байхгүышдээ?'
2018-08-04
irgen:
yunii chin eszuin aldaa ve, shiitgeh estoi baigaa um bishyy, ter ih horongiin hereg zygeer l es zui yariad ongoroh yy……….????????????
2018-08-04
Зочин:
МАН ингэж нэг зоригтой шийдвэр гаргадаг байжээ. Одоо наад Ми тэргүүтнүүдээ хөөж явуулах хэрэгтэй
2018-08-04
Энэ нөхөр юу ярьж байгаагаа ойлгож байгаа болов уу.
2018-08-04
Зочин:
төрийн албыг наймаалцсан нь коммунистуудад ердөө ёс зүй алдаа юу,,,новшоо,,,,,
2018-08-04
Zochin:
Surjin yarisan baina
2018-08-04
hamgaalj huuramch dugnelt gargasan huuli hyanaltiin baiguulagguudiin batgan tolgoi nariig zailuuuuul
2018-08-03
ZOCHIN:
M.ENHBOLD CHINI HUULIIN H ARIIG DAANA GEED BICHLEGEN DEER CHINI TOV TODORHOI BAISANSHDEE.BITGII MEDEN BUDILTCGAA.60 TERBUMD HARIUTCLAGA TOOTCOJ CHADAH YM BOL NAMIIN CHINI NER HUND OSOHOOS GADNA AN IIN BULIHAIG BAS ILCHLEH ESTOI.INGEJIIJ YDAHDAA JOOHON GESEN GEREL N TODROH BHAA.AN ELBEGDORJTONGUUDIIN ERDENETIIN ASUUDAL..BAYR ,BAYRTCOGT ,SAIHANBILEG GEED IRGED HARJ BGAASHUU...
2018-08-03
Батаа:
Эвлүүлэг л гээд гүрийгээд байсан ш дэ, одоо хүлээн зөвшөөрсөн үү
2018-08-03
MAN iin eel jiriin gishuudee AN iin buunii nohoi Hurelsuh terguutei urvagchidiig zailuulya
2018-08-03