Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын зарим газраар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 08 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 24-26 хэм дулаан байна.
Уншиж байна |