МАН-ын бага хуралд 300 төлөөлөгч оролцоно

МАН-ын II Бага хурал 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. Энэ удаагийн Бага хурлаар УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзсан учраас нөхөн сонгуулийг зарлаад буй. Харин энэ сонгуульд МАН-аас хэн нэр дэвших нь өнөөдөр тодорхой болно.
Мөн энэ хурлаар хэд хэдэн хүнд хариуцлага тооцох тухай яригдаж буй юм. Бага хуралд тус намын 300 гаруй төлөөлөгч оролцох аж.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ