Д.Амарбаясгалан: МАН нөхөн сонгуульд ялах боломжтой

img

 

МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Бага хуралтай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

Гэрэл зургийг MPA.mn

 

-Нөхөн сонгууль болохтой холбоотой бид ҮХЦ, аудитын байгууллагатай холбогдож, сонгуулийг тайван явуулах тал дээр бид зөвлөмж гаргаж авахуулсан. Нэр дэвших асуудлыг намын дарга танилцуулсан.  Нэр дэвшүүлэх асуудлыг  есдүгээр сарын 03-ны дотор шийднэ. ҮХЦ-ийн шийдвэр хэрхэн гарсантай холбогдуулж СЕХ-ны зүгээс дараа дараагийн алхмаа хийх байх. Бид сонгуульд оролцох бэлтгэл ажлаа хийгээд явна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-МАН-ын Хяналтын хорооны тогтоолыг хэлэлцэх үү?

 

-МАН-ын Хяналтын Ерөнхий хороо баасан гаригт хуралдсан. Өнөөдрийн байдлаар албан ёсоор шийдвэр ирүүлээгүй байна. Бид ирүүлснийх нь дараагаар  хэлэлцээд явна. Улс төрийн намуудад итгэх ард иргэдийн итгэлийг сэргээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Өнөөдөр бид 2016 оны сонгуулиар итгэсэн ард иргэдийн итгэлийг хэр даасан, энэ намаас  томилогдсон албан тушаалтнуудын ажлыг дүгнэж, гаргасан шийдвэрийг танилцуулна.  Сонгуулийн хуулиар сонгуульд улс төрийн намууд оролцдог болсон. Нам өөрөө мөрийн хөтөлбөрөө дэвшүүлдэг. Эргээд улс төрийн нам хариуцлагатай ажилласан эсэхийг дүгнэдэг. Тиймээс бид эдгээр асуудлыг хэлэлцэж  байгаа юм.

 

-Бага хурлын гишүүд чөлөөлөгдөх заалт намын дүрэмд байдаг уу?

 

-Намын дүрмээр бага хурлын гишүүдээс гарсан тооцох тухай хэд хэдэн заалт бий. Эхнийх нь намын хуралдаа идэвхтэй оролцох ёстой.

 

-Нэр дэвшигчийг хэрхэн тодруулах вэ?

 

-Бид нөхөн сонгууль зарласан өдрөөс эхлээд 42 дугаар тойрогт хэд хэдэн судалгаа хийж байгаа. Манай намын тухайд 42 дугаар тойрогт ялах бүрэн боломж байгаа. Нэр дэвших боломжтой хэд хэдэн түвшний хүнийг судалж байгаа. Бид судалгаа хийж байгаа. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 42 дугаар тойрогт нэр дэвших хүнийг судалж байна.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Tui Mai
2018-08-07
Ene Bandi buh hevleliin Tender mafiadaj avsaar bgaad ih tom boljee! Udahgui eniig shalgaj Narsand hataah tsag asui! Narand yavah 2 jil l bna usreed shuu!!!!
2018-08-07
Zochin:
Ehleed ih tseverlegeegee hii tegvel ylna
2018-08-06
ЭНЭ ХЭН Ч ГЭДГИЙН НЭГ НӨХӨРТ:
ЭХЛЭЭД ӨМНӨХ 60 ТЭРБУМАА Л ШИЙД. АЦААРАА СОНГУУЛЬД ЯЛАХ ....
2018-08-06
Иргэн:
Амарбаясгалан өөрөө хариуцлага хүлээх ёстой хүншдээ?!
2018-08-06