ҮХЦ-ээс хууль зөрчсөн гэж үзвэл нөхөн сонгууль явагдахгүй

МАН-ын удирдлагууд нөхөн сонгууль оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээ хүргүүллээ.  Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хангагдаж байгаа юу?

 

-УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн үйл ажиллагааны бэлтгэл ажил явагдаж байна. Нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-нд явагдана. Хуулийн хугацааны дагуу өчигдөр, өнөөдөр намууд сонгуульд оролцохоо илэрхийлж, СЕХ-нд бичиг баримтаа өгч байна. Өнөөдрийн байдлаар 7 нам материалаа авчирж, уулзсан. Үүнээс гурван намын бичиг баримт хангалтгүй байсан тул бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлэхээр буцсан. Одоогоор МАН, АН, МАХН, ХҮН, Дэлхийн монголчууд нам, Үнэн ба зөв намууд материалаа өгөөд байна.

 

-Намуудыг хэзээ бүртгэх вэ?

 

-СЕХ энэ долоо хоногт хуралдаж намуудыг бүртгэх эсэх асуудлыг шийднэ.

 

-ҮХЦ-ээс нэр бүхий хүмүүсийг нөхөн сонгуульд оролцуулах нь хуулийн заалттай зөрчилдөж байна гэдэг асуудлаар танайхаас тайлбар хүссэн байна лээ?

 

+ҮХЦ-д тодорхой нэр бүхий хүмүүсийг 42 дугаар тойргийн сонгуульд нэр дэвшихэд хуулийн заалттай зөрчилдөж байна гэсэн шаардлага хүргүүлсэн. ҮХЦ-ийн зүгээс манайхаас тодорхой тайлбарыг энэ сарын 20-ны дотор өгөхийг хүссэн. СЕХ энэ долоо хоногт хуралдаж, асуудлыг ярилцаж, тайлбарыг албан ёсоор  өгнө. ҮХЦ-ийн эцсийн шийдвэр гараагүй байхад СЕХ-ноос сонгуулийн үйл ажиллагааг зогсоох эрх байхгүй. Тиймээс бичиг баримтыг хуулийн дагуу хүлээн авч байна.

 

-ҮХЦ-ээс сонгуулийн хууль зөрчсөн гэж үзвэл яах вэ?

 

-Үндсэн хуулийн цэц дунд суудлаар хэлэлцэнэ. УИХ хүлээж авахгүй бол дахиж хуралдана. Аравдугаар сарын 7-ноос өмнө ҮХЦ-ийн шийдвэр гарч, УИХ хүлээж авах юм бол сонгуулийн үйл ажиллагаа зогсоно. Гэхдээ өнөөдөр бүх зүйл дөнгөж эхэлж байгаа тул шийдвэрийг урьдчилж гарна гэж таамаглаж болохгүй.

 

-Нөхөн сонгуулийн зардлын хэмжээг хэдээр тогтсон бэ?

 

-Зардлыг тогтоогоогүй байна. Одоогоор мөнгө зарсан зүйл байхгүй. Бичиг цаасны ажил явагдаж байна.

 

-42 дугаар тойрог хэдэн сонгогчтой вэ?

 

-17 мянга орчим сонгогчтой. 2016 онд 16 мянга гаруй сонгогчтой байсан.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
өөд болсон их хурлын гишүүдийн оронд дүү,хүү,эхнэрийг дэвшүүлдэг бичигдээгүй хуультай.энэ удаад хохирогчийг дэвшүүлэх үү?гэх бодол төрмөөр.....
2019-05-27
Нөхөн сонгууль болохгүй.
2018-08-08
kub:
2 jild myangaar ussun gesen ug uu ...???!!!
2018-08-08
Зочин:
Цэц будлиулах гээд байгаа юм биш үү,хууль тогтоолын буруу зөвийг сонгуулийн хороо шийдэхгүй шүү дээ
2018-08-07
Зочин:
Зөв сех луйварчидийн талд тал засдаг
2018-08-07
Монгол хүн:
СЕХ АЛЬ НЭГ НАМЫН ТАЛД БАЙВАЛ ХОХИЧИН ШҮҮ
2018-08-07
Иргэн:
Үнэн алах хэрэгтэй шударга явуулахгүй бол үнэн дандаа луйвар хийдэг нь худлаа биш
2018-08-07
Зочин:
СЕХ МАНЫ ТАЛД СОНГУУЛИЙГ БУДИЛУУЛАХ ЮМ БОЛ СОДМОНЦЭРЭН БОЛДСАЙХАНЫГ ШУУД АЛНА !! АМИНДАА ХАЙРТАЙ ЮМ БОЛ ШУДАРГА ЯВУУЛ ! ӨӨР ЮМ БАЙХГҮЙ ЧИ СЕХ СОДМОНЦЭРЭН БОЛДСАЙНХАН ЛАЛАРУУД
2018-08-07