Ц.Нямдорж: Турк иргэний асуудлыг нарийвчлан шалгаж байна

Турк сургуулийн захирал Вейсэл Акчайг хулгайлахыг оролдсон хэрэг гарсан. Үүнийг манай хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм.
Шалгалтын явцын талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад:
-Шалгалт хяналтын шатанд байгаа.
-Манай тагнуулын байгууллагыг оролцсон гэх мэдээлэл Туркийн хэвлэлд гарсан. Энэ талаар...?
-Туркийн хэвлэлд юу гарахыг би яаж мэдэх вэ? Ер нь иймэрхүү хардлага байгаа.
-Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Болсон асуудал нь өглөө хүн хулгайлагдсан гэдэг мэдээлэл авсан. Прокурорт танилцуулаад хойноос нь цагдаа нар явуулсан. Орой нь хулгайлагдсан хүн нь гэртээ ирсэн гэх цаг хугацааны процесс явагдсан. Нарийн шалгалтуудыг цагдаа, прокурор хийж байгаа. Бусад нь нарийн төвөгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Туркийн Элчин сайд шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна лээ. Энэ бол тухайн улсын асуудал.
-Туркийн террорист бүлгэмд Монголд үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээллийг Туркийн Гадаад хэргийн сайд өгсөн байсан?
-Туркийн Гадаад хэргийн сайдын хэлсэн үгэнд Монголын ХЗДХ-ийн сайд тайлбар хэлдэггүй. Өөрийнхөө иргэнд ямар үнэлт, дүгнэлт хийх нь тухайн улсын асуудал. Монголын нутаг дээр болсон асуудлыг прокурор цагдаа шалгаж, ажиллагаа цаашид үргэлжлэх нь манай дотоод асуудал.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ