Д.Цогтбаатар: Гадаад худалдааны төлөөлөгчийн газрыг нээнэ

img

 

Засгийн газрын хуралдаанаар гадаадад Гадаадад худалдааны төлөөлөгчийн газар  байгуулах асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан ГХ-ны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар манай гадаад худалдааны салбарт чухал чиглэл гарлаа. Тодруулбал, 2018-2020 онд Гадаадад худалдааны төлөөлөгчийн газруудыг нээх ГХЯ-ны оруулсан санал, төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 1990 оноос хойш Худалдааны төлөөлөгчийн газрууд гэдэг институцийг татан буулгасан.

 

Бид үүнийг эргээд сэргээж байна. Монгол Улсын эдийн засаг өсч, гадаад валютын нөөц, ажлын байр нэмэгдүүлэх, цалинг нэмэгдүүлэхэд экспортын ашиг маш чухал юм. ЖДҮ-үүд өөрсдөө хөгжиж, бор зүрхээ явсаар бүтээгдэхүүндээ гадаад руу гаргаад эхэлсэн. Харин бараа, бүтээгдэхүүний гадаад зах зээлийг олж өгнө гэдэг тухайн үйлдвэрүүдийн цар хүрээг эрс нэмэгдүүлэх төрийн зүгээс авч хэрэгжүүлэх чухал  арга хэмжээ. Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний зах зээлийг олж өгөх зорилготой төлөөлөгчдийн газрууд нээгдэж байгаа. Тухайн орон руу Монголын экспорт хэр нээгдэж байна вэ гэдгээр тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын үр дүн харагдана. Тиймээс Монголын гадаад экспортыг тэлэхэд чухал үүрэгтэй. Энэ нь нэлээн урт хугацаатай хийх ажил. Хамгийн түрүүнд бид хоёр хөршийн зах зээлээ сонирхож байна. Энэ бүс нутагтаа Япон,Солонгосын зах зээл мөн байгаа. Европын зах зээлийг ч харж байгаа. Цаашдаа төсвийн боломж нэмэгдээд ирэхийн цагт хүрээгээ улам тэлнэ. Энэ байгууллага жинхэнэ эдийн засагжсан үйл ажиллагаа явуулах юм хэмээлээ. ГХ-ны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Эхний ээлжинд хэдэн Худалдааны төлөөлөгчийн газар  байгуулахаар тооцсон бэ?

 

-2019 ондоо бид гурван газар Худалдааны төлөөлөгчийн газраа нээнэ гэж бодож байгаа. Тухай тухайн жилдээ төсвөө харж байгаа нээгээд явна.

 

-Экспорт хэр хэмжээгээр нэмэх бол?

 

-Бид экспортын бараа бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмж байгаа. Үүн дээр тусгай хөтөлбөрийг Европын холбоотой хамраад хэрэгжүүлнэ.  

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Eoe eoe gadad yavdliin yaam gj unen ineedtei gazar yag yum asuugaad oroxleer xench yu ch medexgui neg iim l orond amdarch bndaa bidnar
2018-08-10