Краны тросс тасарч, "Хурд" группын барилгын ажилтан амиа алджээ

ХУД-11 хороо ”Хүннү хорооллын Хурд группын барилгын хашаанд нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл Цагдаагийн байгууллагад 08-р сарын 08-ны 19.22 цагт иржээ.
Үүний дагуу шалгахад "Хурд" группын барилгын туслах ажилтан СХД-11 хороодн оршин суух хаягтай “У” /эр.17н/-нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдсон байна.
Шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ