Айлын гэр шатаж, 2-3 настай хүүхдүүд амиа алджээ

Сонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатаж, хоёр настай эрэгтэй Г, 3 настай эмэгтэй Э нар амиа алджээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 00:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км зам туулан 00:10 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан байна.
Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ