СЕХ шийдвэр гаргаснаар намуудыг бүртгэнэ

Хэнтийн аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, СЕХ-нд намууд материалаа хүргүүлээд байгаа. Нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн намуудын бүртгэлийг хэзээ явуулах талаар СЕХ-ны Хэвлэлийн төлөөлөгч н.Оюумаагаас тодруулахад:
-Өнөөдөр СЕХ хуралдаж шийдвэрээ гаргана. УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, намууд материалаа ирүүлсэн. СЕХ нам, эвслийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа. Хуулиараа энэ сарын 12-ны дотор сонгуульд оролцох намуудыг бүртгэх заалттай. СЕХ-ны хуралдааны шийдвэр гарснаар сонгуульд оролцох намуудыг бүртгэнэ.
-Ямар нөхцөлд намуудыг сонгуульд оролцуулахаас татгалздаг вэ?
-Бичиг баримтын зөрчлөөс гадна өмнөх сонгуулийн тайлангаа ирүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй заалттай.
-Өмнөх сонгуулиар тайлангаа өгөөгүй нам бий юу?
ИЗНН өмнөх сонгуулиар тайлангаа ирүүлээгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ