Бороонд эвдэрсэн замыг нөхөхөд 757 сая төгрөг шаардлагатай


Нийслэлийн хэмжээнд долоодугаар сард орсон усархаг борооны улмаас гол болон туслах замууд ихээхэн эвдэрсэн.
Нийслэлийн 6 дүүрэгт нүхэн эвдрэл үүсчээ. Уг эвдрэлд 11 мянга 604 метр квадрат нөхөөс хийх зайлшгүй шаардлага тулгарсан байна. Энэхүү нөхөөсийг хийхэд 757.7 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Мөн 775 метр кубын хөвөөнд эвдрэл үүссэн бөгөөд үүнд 25.5 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай юм байна.
Түүнчлэн 88 метр урт хашлага эвдэрснийг янзлах, 100 метр кубд шуудуу цэвэрлэгээ хийх, хайрган хучилттай 2.2 километр замыг сэргээж янзлах шаардлага тулгарчээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ