Баривчлагдсан этгээдүүдэд лам ном айлджээ

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас аймгийн “Ганданпунцоглин” хийдтэй хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд хамба лам Я.Ганзаяаг урьж баривчлах байранд баривчлагдаж байгаа 21 иргэнд сургалт явуулжээ.
Уг сургалтын архинаас жигшүүлэх, амар амгалан амьдрах, дотоод сэтгэлээ ариусгах, гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар ойлгуулж ухаарал хайрлах зорилгоор зохион байгуулсан аж.
Хамба лам "Нүгэл буян", "Ухаарахуй", "Бурхан багшийн сургаалийг амьдралд хэрэгжүүлэх нь", "Сэтгэлийг удирдах" зэрэг сэдвээр сургаал айлдсан байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ