ЗТХЯ-ны дарга нар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрчээ

Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын XIII байранд өчигдөр /2018.08.09/ хүн амины хэрэг гарчээ.

Тодруулбал Зам тээврийн яамны албан тушаалтнууд ажлын байрандаа архидан, согтуурч маргалдсаны улмаас Төрийн захиргаа удирдлагын газрын дарга 48 настай эрэгтэй М, тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн амь насыг хохироожээ.
Хэргийн дуудлага мэдээлэл тухайн өдрийн 21.45 цагт ирсэн бөгөөд "ЗТХЯ-ны байрны гадна хүн нас барлаа" гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагаа явуулахад 48 настай эрэгтэй Г амь нас хохирсон байжээ.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс хэргийн талаар 13.00 цагт мэдээлэл хийх юм байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ