АН-ын бүлэг маргааш ээлжит бус хуралдаан хийнэ

УИХ дахь АНы-н бүлэг энэ сарын 13-нд буюу маргааш ээлжит бус хуралдаан хийхээр болжээ. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэх юм байна. ЗТХЯ-ны Газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн баасан гаригт ажлын цаг дуусахтай зэрэгцэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар хэвлэлийн хурал зарлаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг салбарын сайдад ёсзүйн хариуцлага тооцохыг шаардаж байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нөхөн сонгуульд оролцох намуудыг хуулийн дагуу СЕХ бүртгэсэн билээ.
Тиймээс сөрөг хүчин АН-ын бүлэг цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх бололтой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ