Ж.Бат-Эрдэнэ: Ажлаа хүлээлгэн өгч, ёс зүйн хариуцлага хүлээе

Улаанбаатар-Сайншандын чиглэлд явсан 286 дугаар галт тэрэг Цомог-Айраг өртөөнд осолдож, зорчигчид биедээ гэмтэл авч, Дорноговь аймгийн эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ. Хүчтэй бороо, байгалийн гамшгаас үүдсэн энэ ослын газар улсын онцгой байдал, зам тээврийн яамныхан ажиллаж байна.
ЗТХ-ийн сайд мөн газар дээр ажилласан юм. Засгийн газрын хуралдаанаар төмөр замын эвдрэлийн засахад ОХУ-аас хүч нэмэн ажиллуулахаар шийдвэрлээд байгаа.
Мөн өнгөрсөн баасан гаригт ЗТХЯ-ны Газрын дарга ажлын байрандаа архидан согтуурч, зодолдон, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан.
Иймээс ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан ажлаа хүлээлгэн өгч, ёс зүйн хариуцлага хүлээхээ мэдэгдэж, өргөдөл бичсэнээ жиргэжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ