Дэд сайд Б.Цогтгэрэл ажлаа өгөхөө мэдэгдлээ

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхөөр Ерөнхий сайдад хүсэлтээ өгөөд байна.
Түүний араас тус яамны дэд сайд Б.Цогтгэрэл ажлаа өгөхөө мэдэгдлээ. Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Дэд сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе. Чадах чинээгээрээ хичээж ажиллалаа. Надад итгэж дэмжиж ирсэн гэр бүл, журмын нөхөд, шүүмжлэгчдэдээ баярлалаа" хэмээн жиргэжээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ