У.Хүрэлсүх:Ард түмнээсээ уучлал хүсч байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Өнгөрсөн пүрэв гаригт ЗТХЯ-ны Газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, улмаар зодолдон нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх харамсаж байгаагаа илэрхийлж:
-Талийгаачийн ар гэр, ах дүү, хамаатан саданд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна гэлээ. Мөн Сайншанд-Улаанбаатарын чиглэлд явсан нэг зүтгүүр, зорчигчдын гурван вагон замаас гарч аваар гарсан. Үүнд мөн харамсаж байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Вагонд явсан 88 хүнд эмнэлгийн анхан шатны туслалцаа үзүүлсэн байна. Хоёр хүний биеийн байдал хүнд гэсэн мэдээлэл байна. Сэргээн босгох үйл ажиллагаа явагдаж байна. ОХУ-аас нэмэлт хүч ирж сэргээн босгох үйл ажиллагааг явуулж байгаа.
Бидэнд эмгэнэлт явдал тохиолдсонд ард иргэдээсээ уучлал хүсч байна гэлээ.
Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ