Б.Цогтгэрэл: Хариуцлага, ёс зүйтэй төрийн төлөө ажиллах болно
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ажлаа өглөө. Тэрбээр "Нас минь залуу, дэлхий ертөнц уужим. Хариуцлага, ёс зүйтэй төрийн төлөө ажиллах болно оо" хэмээн жиргэж, явж буй зургаа байршуулжээ.
Засгийн газрын шийдвэрээр Зам тээврийн хөгжлийн яамны удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаас нь чөлөөлсөн. Тус яамны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлж, түр үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилоод буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ