Сэргээн босгох ажиллагаанд танк ажиллуулж байна


Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Үүний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.
Ослын тухай мэдээг хүлээн авч дараах арга хэмжээг Хуурай цэргийн командлалаас авч хэрэгжүүлжээ. Үүнд ОБЕГ-ын хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний дугаар ангиас танкийн тросс-30 ширхэгийг ЗИЛ 131 автомашинаар ослын газарт хүргэсэн байна.
Мөн ослын газар орныг цэвэрлэн, замыг чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэхээр Зэвсэгт хүчний дугаар ангиас Т-55 танк ажиллаж байна. Галт тэрэгний замыг өнөөдөр 18.00 цагаас өмнө зас, янзлан нээхээр ажиллаж байгаа аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ