Гамшигт нэрвэгдсэн 10 өрхөд гэр бэлэглэжээ

img

Дорноговь аймгийн Айраг суманд хүчтэй аадар бороо орсны улмаас цахилгаан шугам сүлжээнд саатал үүсч, автозам болон төмөр замд эвдрэл гэмтэл гарч, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа. 

 

Өнөөдөр Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Айраг суманд ажилласан байна. Нутгийн зөвлөлөөс тус  суманд 50 сая төгрөг хандивлаж, байгалийн гамшигт нэрвэгдсэн  10 өрхөд гэр бүлд 5 ханатай гэр бэлэглэжээ. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ