ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарын нэр яригдаж байна

Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ нарыг тус тус албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа. ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилоод байгаа юм. Үүнтэй зэрэгцээд томилгооны асуудал яригдаж эхэллээ.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар товлосон ч цаг нь тодорхойгүй байна. Хуралдаанаар ЗТХ-ийн сайд, болон дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог хэлэлцэж аж.
ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатар нэрийг, дэд сайдад МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын экс гишүүн Ц.Цэнгэлийг тус тус томилохоор яригдаж байгаа талаар бор шувуу нисч байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ