ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцжээ. ЗТХ-ийн дэд сайдад МАН-ын Удирдах зөвлөлөөс Л.Халтарыг нэр дэвшүүлэхээр хэлэлцсэн. Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд ЗТХ-ийн дэд сайдаар Л.Халтарыг томилжээ. "Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг хэллээ" гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарын боловсрол:
1990 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Зам харилцааны их сургуулийг, төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн
1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг бизнесийн менежер чиглэлээр төгссөн
1999 онд Эрхүү хотын зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан
Ажилласан байдал:
1983 онд Улаанбаатар төмөр замын удирдах газарт ажиллаж эхэлсэн
1983.10.15-наас 1985 он хүртэл Улаанбаатар төмөр замын худалдааны баазад ачигч
1990-1992 онд Улаанбаатар төмөр замын техникумд инженер багш
1992-1993 онд Улаанбаатар төмөр замын ачиж, буулгах ангид орлогч дарга
1993-2006 онд Улаанбаатар төмөр замын олон улсын тээвэр зуучлалын төвд захирал
2006-2008 онд Улаанбаатар төмөр замын боловсон хүчний нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
2015-2017 онд Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
2017 оноос одоог хүртэл Улаанбаатар төмөр замын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ