МҮБХ-нд давхардуулан олгосон гэрчилгээ, тамгыг хүчингүйд тооцжээ

МҮБХ-нд давхардуулан олгосон гэрчилгээ, тамгыг хүчингүйд тооцжээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний асуудал одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Өнгөрөгч 2017 оны тавдугаар сард МҮБХ-ны ээлжит бус “Их эе” хуралдаж бөхийн холбооны тэргүүнээр “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сонгосон. Харин МҮБХ-ны наймдугаар “Их эе” энэ оны гуравдугаар сард хуралдаж МҮБХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг сонгосон. Ингэснээр үндсэндээ МҮБХ Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэх хоёр тэргүүнтэй болоод байгаа юм. Тэд хоёулаа Монголын Үндэсний бөхийн холбооны тамга тэмдэгтэй болоод байв.
Гэвч шүүхээс Л.Чинбатын буюу МҮБХ-ны гэрчилгээ, шинэ тамга, тэмдгийг түдгэлзүүлж, нэг сарын хугацаанд хүчингүйд тооцжээ. Энэ тухай МҮБХ-ноос мэдэгдэл гаргасан байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ