ШУУД:Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрлэсэн асуудлын талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хариуцаж ажиллах агентлаг байгуулахаар боллоо. Өмнө нь УИХ-аар шийдүүлж ийнхүү Засгийн газрын хурлаар орон тоо бүтэцийг баталсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох боломжийг бүрдүүлнэ. Улсын хэмжээнд 103 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, оношлох талаар тодорхой ахиц гаргана гэж бодож байна хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ