Д.Сарангэрэл: "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталлаа

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Өнөөдөр 18 нас хүртэлх хүүхдийн 84 хувь нь шүд цоорох өвчтэй. Шүд цоорох өвчин бол чих, хамар хоолойн өвчлөлөөс гадна амьсгалын замын, архаг хууч өвчний дам шалтгаан болж байгааг эрдэмтэд тогтоосон. Өнөөдөр нөхцыөл байдал ноцтой байгаа учраас Засгийн газар 2019 оноос таван жилийн хугацааанд 50 тэрбум төгрөгийн төсөвт багтаан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2-12 насны хүүхдүүдээ эрүүлжүүлэх аяныг явуулах гэж байна. Үүнд 2-12 насны 725 мянган хүүхэд хамрагдана. Үүний үр дүнд 2022 он гэхэд хүүхдүүдээ шүд цоорох өвчнөөс сэргийлж, хамгаална.
Засгийн газар төсвийн хөрөнгөөс эрүүлжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Амны хөндийн эрүүл ахуйг сахиулах орчныг сургууль, цэцэрлэгийн орчинд бүрдүүлнэ. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн 17 арга хэмжээг хэрэгжүүлнэ гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ