Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр /2018.08.16/ мэдээлэл хийлээ.
Тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Санжмятав “ОУВС-ын төлөөлөгчид Монгол Улсад ирэхдээ “Засгийн газарт цалин нэмэх боломжийг олгосон. Тийм учраас цалин нэмэх асуудлыг шийдэх эрх нь Засгийн газарт үлдэж байгаа” хэмээсэн. Бид Засгийн газарт шаардлага хүргүүлсээр ирсэн. Хамгийн сүүлд энэ сарын 3-нд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхэд 50 хувь нэмэгдүүлэх асуудлыг судалж байгаа” гэдэг хариу ирсэн. Багш нарын цалин нэмүүлэх түр холооноос ажлын хэсэг гаргаж, тавдугаар сарын 1-нд ажилт хаялт зарлахаар ярьж байсан. Гэтэл цалин нэмнэ гэсэн учраас ажил хаялтыг зогсоосон ч одоог хүртэл нам жим байна. Тиймээс бид бүхэн өнөөдөр дахин багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа юм” гэлээ.
Хэвлэлийн хуралд оролцсон багш нарын төлөөлөл "ОУВС ирэхтэй холбогдуулан Төрийн гурван өндөрлөгт өнгөрөгч долоодугаар сард хүсэлт хүргүүлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Ерөнхий сайдад ханд гэдэг цаас өгсөн. Жилийн хугацаанд цалин нэмэгдүүлээгүй, зөвхөн цаас л өгсөөр ирлээ. Төрийн түшээд хүүхдийн эрх ашгийг хамгаалах тал дээр сэтгэл гаргахгүй хэр нь зөвхөн сандал, ширээ, намын асуудлаа яриад байна. Хүүхдийн эрх ашгийн төлөө уул уурхай, архи тамхины орлогоос таван хувийг хүүхдэд зориулаач. Ард иргэдийн үгийг сонсож, амлалтаа биелүүлдэг байгаач гэдэг шаардлагыг бид тавьж байна. Багшийн цалинг нэмэхгүй бол хүүхдийн эрх зөрчигдсөөр байна" гэж байлаа.
Багш нарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа төдийгүй гурван талт хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдэж байлаа.
Г.Сүрэн
Уншиж байна |