Энэ сарын 25, 26-нд улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулна
2018-08-16

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болов. Өнөөдрийн хуралдаанаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах үүднээс дугаарын хязгаарлалтад түр өөрчлөлт орууллаа.

 

Энэ талаар нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Дашдорж танилцуулга хийв. “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөн ихэсдэг. Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна. Том оврын автомашинуудыг өдрийн цагаар хийх хөдөлгөөнийг хязгаарласан байгаа” хэмээв.

 

Мөн Замын цагдаагийн газраас энэ сарын 25, 26-ны бямба гарагт авто машины улсын дугаарыг  тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оруулахаар төлөвлөсөн байна. Харин 18-ны бямба, 19-ний ням гарагууд болон есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт хийхгүйгээр зохицуулахаар болжээ.

Эх сурвалж:Ulaanbaatar.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Huue MANgaruudaa, yadaj tsetserleg, dund surguuliaa9-1 nees, ih deed surguulia 10-01 nees oruulj boldoggui yum uu, hadlan tejeel, uvliin beltgel, taria budaa geed uls orond chini hiih ajil ih bn, oyutnuud n etseg ehdee tuslaad irj bolohgui yu, bugdiig n mal shig hashihaa l bodiin,
2018-08-17
zochin:
Batboldoo chamd uur garts, gargalgaa alga uu, ene olon huviin ih deed surguuliudiig haagaach, heden tom deed surguuliig uur gazar nuulgeech, nuguu baganuur nuulgeh ajjil yu bolson be, tsaasan deer uu, sahilga hariutslaga, deg jurmiig changatgaach, ulaan gerleer yavdag, ursgal surdug , sogtuu joloo baridag, hurd hetruuldeg nuhduudiig sain hashraagaach, hunii erh yaridag ger horoolliinhniig huduu gargaach, malchin bolgoe gesen aimguud bn sh de, naad tolgoigo oligtoihon ajilluulbal uur olon garts gargalgaa bn sh de, yum l bol irgediinhe erhiig haaj tegsh sondgoi gej balairch bhiin
2018-08-16
zochin:
odoo ene teneg yumaa boliochee, yun dugaariin hyazgaarlalt, tegsh ,sondgoigoor n ve, uhaand n uhna ishig uhsen duhuuniihun,
2018-08-16