Галт тэрэгний зам засах ажилд оролцсон хүмүүүсийг шагнана


Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан.
Ослын үеэр хоёр загал зүтгүүр, ачааны вагон болон суудлын вагоныг ослын газраас богино хугацаанд холдуулж, эвдэрч, сүйдсэн замыг засч дуусгах ажилд гар бие оролцсон зарим хүнд Ерөнхийлөгч Төрийн шагнал гардуулах юм байна.
Шагналыг маргааш /2018.08.20/ 11.40 цагт Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулах аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ