Нөхөн сонгуульд АН Э.Бат-Үүлийг, МАХН Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх сурагтай

Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 13 нам өрсөлдөхөөр батламжаа аваад байгаа. Нөхөн сонгуульд өрсөлдөх намууд энэ сарын 31-нээс есдүгээр сарын 04-ны хооронд нэр дэвшигчээ тодруулах хуулийн заалттай.
Намуудын нэр дэвшигчид эхнээсээ тодорч байгаа сурагтай. МАХН-аас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус тойрогт нэр дэвших шийдэлд хүрсэн бололтой. АН-аас Хэнтийн тойрогт хэд хэдэн эрхмийн нэр явж байгаа ч хотын экс мэр Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлэхээр олонх санал нэгдсэн дуулдана.
Харин эрх баригч хүчнээс тус тойрогт нэр нэр дэвшин өрсөлдөх нь одоогоор тодорхойгүй байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хэнтийн тойрогт нэр дэвшүүлэхээр хэд хэдэн хүний судалгаа хийж байгаа" гэдгийг намын бага хурлын үеэрээ мэдэгдсэн. Ямартай ч Хэнтийн тойрогт МАН-ын дарга У.Хүрэлсүхийг өрсөлдөхөөс татгалзсан гэсэн бор шувуу нисч байгаа юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ