Америк эр жирэмсэн эхнэр, охидоо хэрцгийгээр хөнөөжээ

img

АНУ-ын Колорадо мужид хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мужийн иргэн Крис Уаттс гэх 33 настай залуу гэр бүлийн гишүүдээ хэрцгийгээр хөнөөсөн байна. Энэхүү аймшигт хэрэг энэ сарын 13-нд гарчээ. 

 

 

Тэрбээр эхнэр Шананн Уастт болон гурван настай Селеста, дөрвөн настай Белла охиныхоо аминд хүрчээ. Шананн амиа алдах үедээ гурван сартай жирэмсэн байжээ.

 

Крис нэгэн нефтийн компанид ажилладаг бөгөөд эхнэр болон охидынхоо цогцсыг ажлынхаа газраас холгүй байх гүнийн худгийн хажууд булсан аж.

 

 

Алуурчин эцгийг баривчилсан бөгөөд тэрбээр “уур хилэн”-гээр гэр бүлээ хөнөөсөн хэмээн мэдэгджээ. Түүний эсрэг хангалттай НОТОЛГОО БИЙ хэмээн шүүхээс уламжлав.

 

Мөрдлөгөөр Крис ажлынхаа газрынхаа нэгэн бүсгүйтэй амрагийн холбоотой байсныг тогтоожээ. Крис өнгөрсөн оны арваннэгдүгээр сард салах хүсэлтэй буйгаа эхнэртээ хэлсэн гэнэ. Хэрэг гарах өдөр тэрбээр эхнэрээсээ салахыг хүсч буйгаа хэлсэн ч эхнэр нь татгалзсан аж. Тэрбээр энэ үед уураа барьж дийлэлгүй, гэр бүлээ хөнөөсөн байна. 

 

 

Тэрбээр эхлээд жирэмсэн эхнэрээ хөнөөгөөд дараа нь хоёр охиноо хөнөөсөн хэмээн шүүхээс мэдэгдэв.

 

Шананны эцэг Франк Розукк “Тэдний минь цогцсыг цаг алдалгүй олж, хэрцгий алуурчинг зугтахаас нь өмнө баривчилсанд талархаж байна. Мөн тэднийг минь дурсан санаж, гэрэлт зул хөөргөсөн бүх хүмүүст талархлаа илэрхийлье” хэмээн хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yamar AIMSHIGTAI yum be, yaj chadav aaaaa....bargiin araatan amitan ch ur zulzagaa hunuuj chadahgui dee....
2018-08-22
hunee zov olj suuhgui baih ch hetsuu shuu. hunii sain muug sain shalgaj turshij baij suuh n zov yum bile. muu idesh jiliin zovlon, muu hani nasnii zovlon gej zovj suugaa hun olon shuu. salah geheer ur huuheddee uyagdaad.
2018-08-21
Зочин:
Өөрөө үхэхгүй муу новш
2018-08-21
Huga:
Viz n garaagui uurandaa shaaj ogchee
2018-08-21
Huga:
USA bol tsaaz ogno. Tsahilgaan sandal. Mongold bol 25 jil. Taliig n suugaad orshooliin huuli ene ter geed garaad irne. Uhernuuded uhernii ami hamaagui l dee
2018-08-21
Zochin:
Novshiin muu hulgaich ve,muusain bogsoo ch udirdaj chadahgui ene huuhnuud bas buhel buten ger buliig yu ch ugui bolgoj bna sh dee.adgiin novshnuud uhej dald oroosoi.
2018-08-21
Ийм мэдээ нийтэлж яадаг юм бээ:
Иймэрхүү хог шааран мэдээллээр бөмбөгдүүлсээр байгаад МОНГОЛчууд мөс чанараа гээсээр байна шүү дээ. Нийгэмийг цочроосон хэргүүд үүнээс улбаатай. Танай сайтын удирдлага МОНГОЛ ХҮН МӨН ҮҮ.
2018-08-21
Зочин:
Америк гэдэг чөтгөр шулам шүглэсэн,новшийн улсад л гарах гэмт хэрэг. Монголчуудын шүтэж очих хүслэн болсон чөтгөрийн газарт хүн төрлөхтний шаар шавхруунууд байдаг. Тэнд өнөөдөр амьд байхад маргааш амьд явах баталгаа байхгүй.
2018-08-21
Huga:
Viz n garaagui uurandaa shaaj ogchee